2008-02-03
шударга ёсны тухайд
 

Шударга ёс

Шударга ёс гэдэг бол хүн бүр зохих ёсных нь урамшуулал буюу зэмлэл хүртээх журам юм . Энэ нь зөвхөн материаллаг зүйлийг төдийгүй , эрх чөлөө , эрх гэх мэт тарааж хүртээж болох бүхий л зүйлийг хамаарна .

                                       Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд номноос “ тал 62”

Шударга ёс бол “ үнэнч шударгаар амьдрах , хэнийг ч үл гомдоох , өөрсдийн үйл ажиллагааны үр шимийг хүртэх”явдал мөн .

                                                                                                            Улпиан

Бид бусдад хор хохирол учруулахгүй зүйл хийж байвал тэр нь шударга зүйл болно .

Шударга ёс нь түгээмэл байдлаар шударга ёсыг зөрчсөн буруу үйлдлийг цээрлүүлэх , учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд хэрэглэгдэх хуулийн тогтолцоо хэмээн тодорхойлогддог .

                                       Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд номноос “ тал 64”

Шүүгчид бичмэл үндсэн хууль , хууль тогтоомжийн үзэл санааны дагуу бус , харин юу шударга , юу шударга бусын талаарх өөрийн үзэмжээр шийдвэр гаргах явдал бол шүүхийн активизм бөгөөд тэр нь ямагт шударга ёсонд аюул учруулдаг.

                                       Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд номноос “ тал 65”

Хэрэв ямар ч эрхийг зөрчөөгүй бол шударга ёс үйлчилсэн гэсэн үг .

                                                                                                           Роберт Нозик

Шударга ёс худалдагдахаараа үхдэг.

                                                                                                           Жорж Санд

Шударга ёс хүчгүй байх , хүч чадал шударга биш байх хоёулаа аюултай.

                                                                                                            Жозиф Жубер

Хүмүүс өөр хоорондоо жамаараа зохицон амьдрахаа шударга гэж үздэг бол дарангуйлагчид шударга ёсыг бид тогтоодог гэж боддог.

                                                                                                         Фридрих Хаек

 

Бичсэн: freedom | цаг: 10:50 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


шудрага ёсны талаар бичиж байгаад чинь маш их баярлалаа, монгол улад маань шударга ёс бүрэн хэрэгжлэг болоход чиний тэмдэглэл нөлөөлнө чи чадна. шударга ёс мандтугай happy
Бичсэн: и (зочин) цаг: 14:57, 2008-12-05 | Холбоос | |


Шударга ёс бол “ үнэнч шударгаар амьдрах , хэнийг ч үл гомдоох , өөрсдийн үйл ажиллагааны үр шимийг хүртэх”явдал мөн .

Шударга байх гэдэг нь хэнийг ч гомдоохгүй байна гэсэн үг бас биш байх л даа... Зүгээр л сэтгэлээрээ байх, хуурахгүй байх... бла бла... үнэндээ би бол дундыг баримтлагч л даа... либертари гээд бас туйлшраад байх дургүй, ер нь шударга байна гээд ч бас туйлширч болохгүй байх. Ер нь өөрийнхөө дундаж үзлийн онолыг гаргадаг юм билүү хэхэ тийм үзэл баримтлал ингэхэд байдаг юм болов уу? (эргүүтэв)
Бичсэн: xvv цаг: 18:46, 2008-02-06 | Холбоос | |


Баярлалаа
Намайг өөрийнхөөрөө бичээч гэсэн хүнд маш их баярлалаа . Би удахгүй чадах чинээгээрээ бичих болно.Амлаж байна. Харин бичсэн зүйлийг минь уншаад сайн үндэслэлтэй шүүмжлэх юм бол бүүүүүүүүүүүр их баярлах болно шүү.
Бичсэн: Зочин цаг: 09:38, 2008-02-04 | Холбоос | |


Өөрийнхөөрөө бичээч ээ
Би таны хуулж бичээд байгаа номыг чинь зөндөө уншсан. Та наад номныхоо утга санааг өөрийнхөөрөө бичвэл би баярланаа.
Надад дургүйцэхгүй гэдэгт итгэж байна, яагаад гэвэл либертари хандлагатай хүн бусдад гомддоггүй юм. tongue
Бичсэн: 2v цаг: 21:08, 2008-02-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 1290 удаа уншигдсан.



:-)
 
xaax