Эрх зүйт ёс
Эрх зүйт ёс бол засгийн газрын бололцоог хязгаарлаж , түүнд бие хүний ажил хэрэгт дур зоргоороо хөндлөнгөөс оролцон хүчин чармайлтыг нь үгүй хийх боломж олгохгүй байхыг хэлнэ.
Ф.А.Хаек
Ухаант амьтад өөрсдийн бий болгосон хуультай байж болох юм . Гэхдээ тэдэнд хэзээ ч өөрсдийнх нь бий болгоогүй хууль гэж байдаг .
Шарль-Луи Монтескье
Шударга бус хууль бол хууль биш.
Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд номноос “тал 94”
Хуулиас дээгүүр эрх мэдэлтэн , гэмт бүлэг , орон нутгийн удирдагч байлгахгүйн тулд “ эрх зүйт ёс “ оршин тогтнодог.
Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд номноос “тал 95”
Хууль хүмүүсийг ялгаварлаж үздэггүй . хууль бүх хүнд нийгэмд эзэлэх байр суурь , улс төрийн албан тушаал , эрх мэдлээс нь үл хамаарч эрх тэгш үйлчлэх ёстой .
Хууль хүний анги давхарга , шашин шүтлэг , улс төрийн үзэл бодол , хүйс , бэлгийн чиг баримжаанаас үл хамаарч бүх хүмүүст адил тэгш үйлчлэх ёстой .
Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд номноос “тал 96”
Чөлөөт нийгэмд хууль нь хувь хүмүүсийн эрх чөлөөг хамгаалах хийгээд гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэхэд л шаардагддаг.
Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд номноос “тал 97”
Шүүхийн нэг үүрэг бол засаг , төрөөр хууль дээдлүүлэх явдал мөн.
Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд номноос “тал 98”
Эрх зүйт ёсны зорилго бол хувь хүний хамгаалах явдал юм .
Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд номноос “тал 100”
Эрх мэдэл тун амттай . Түүнээс сайн дураараа хагацдаг хүн маш цөөхөн.
Бертран Рассел
Хууль засаглаж байхыг шаардаж байгаа хүмүүс эрүүл саруул оюун ухаан засаглаж байхыг хүсэж байна гэсэн үг . Харин тодорхой хүн , магадгүй өөрсдийнхөөр нь сайн ухаантай гэж бодсон хувь хүнд итгэн , тэднээр засаглуулах ёстой гэж бодож буй бол тэдгээр хүмүүс үнэн чанартаа засаглалд эрүүл бус элемент оруулж үзэн ядалт , уур хилэн , атаа жөтөө , ашиг хонжоо гэх мэтийг хаанчлахад аятайхан зам нээж өгч байгаа хэрэг .
Карл Раймунд Поппер
Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хүнийг хязгааргүй эвддэг .
Лорд Эктон
Хуулиуд нь шударга ёсны шүүлтээр эрх зүй болдог . Гагцхүү зэрэмдэг онолууд л үүнийг зөвөөрдөггүй.
Фома Аквин
Хүнийг хамгаалсан хууль гармагц хүмүүс хуулийг хамгаалах сонирхолтой болдог.
Эрнандо Де Сото
Хууль гуйвж гүйцжээ. Төрийн эрх мэдэл ч үүний хамт гуйвж. Хууль өөрийнхөө жинхэнэ зорилгоос няцаад зогсохгүй , тэс өөр зорилгод үйлчилэхэд хүрч байна. Хууль гэмт хэргийг хянан , цээрлүүлэхээсээ илүүтэй бүхий л ховдог шунахайн зэвсэг болж , тэдгээрийг төрүүлж буйгаараа өөрөө буруутгагдах болж.
Фредерик Хаек