Эрх чөлөө
Эрх чөлөө гэдэг бол хүн бүр бусдын оролцоогүйгээр хийх зүйлээ сонгох боломж мөн . Хүн бүр бусад хүний эрх чөлөөнд хутгалдахгүй л бол өөрийн дураар , хэрхэн амьдрахаа шийдэх эрхтэй . чөлөөт байдал гэдэг бол эрх чөлөөг илэрхийлэх өөр нэг ойлголт юм . эрх чөлөөг сахин хамгаалах нь засгийн газрын үндсэн үүрэг юм.
Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд номноос “ тал 43”
Эрх чөлөө бол жинхэнэ утгаараа бид өөрсдийн үйл хэргээ өөрсдийн хүслээр гүйцэтгэхдээ бусдын үйл хэргийг үгүйсгэхгүй , түүнд нь саад тотгор учруулахгүй байх явдал мөн.
Жон Стюарт миль
Хуулийн зорилго бол эрх чөлөөг устгах буюу хавчин хясах явдал биш , харин түүнийг хамгаалж, өргөжүүлэх явдал мөн.
Жон Локк
Хязгаарлагдмал засаг , чөлөөт зах зээлийг эрх чөлөө гэж тодорхойлж болно.
Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд номноос “ тал “44
Хязгааргүй эрх чөлөө гэдэг , хүч чадалтай хүн өөрөөсөө сул дорой нэгнийг айлган дарамталж эрх чөлөөгүй болгохын нэр .
Бие хүн эрх чөлөөгөө бурхнаас олгогдсон гэж ойлгож байхад. Харин дарангуйлагчид эрх чөлөөг өөрсдөө бэлэглэдэг гэж боддог.
Фридрих Хаек
Өөр хүнд биш , хуульд захирагддаг хүн л эрх чөлөөтэй.
Иммануил Кант