2009-12-25
Оюутны ардчилал ба шилдэг багш

Оюутны ардчилал ба шилдэг багш

/сэтгэгдэл/

Өчигдөр миний сурдаг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ жил боллоо. Эмэгтэй оюутнууд ч үнэхээр дур булаам харагдаж өөрийн эрхгүй нүд маань тэднийг (нэг эмэгтэй оюутныг бол бүр их) ширтээд л байлаа. Харин эрчүүд нь чамин гэгч нь костюм өмссөн гээд тэнд бүгд л чадахаараа гоё хувцаслсан байлаа.

 

Ингээд зарим оюутнууд хоцордогоороо хоцорж шинэ жил эхэлдэг уламжлалаараа эхэлж сургуулийн захирал С.Нарангэрэл улиг болсон хэдэн үгээ хэлэхэд оюутнууд бүгд алга ташцгаана. Дараа нь сургуулийн шилдэг оюутнуудыг тодруулж өргөмжлөлийн хур буугаад л........... . Ийм ...

2008-04-06
Эрх чөлөөний философи ба Жонатан
 

 

 

 

Эрх чөлөөний философи ба Жонатан

 

Жонатан найз охин болох Айн Рэндтэй гэрлэлтээ бүртгүүлж гэр бүлийн 500.000 төгрөгөө авлаа. Мөнгөтэй болсондоо баярлан тэнгис кино театрын хажуугаар явж байгаад Жонатан  “Эрх чөлөөний Философи” гэсэн кино шинээр ирснийг олж харав. Жонатан багаасаа хуульч болохыг мөрөөддөг нэгэн байсан тул “эрх чөлөөний философи” гэсэн нэр нь сонирхолыг нь татаж үзмээр санагдлаа.  Албан ёсны эхнэр болох Айн Рэндтэй хамт гэр бүлийн 500.000 төгрөгнөөсөө киноны билет, кола, попкорн авч суудлаа эзлэн суухаар танхимд  дөнгөж ортол гэрэл унтарч кино эхлэлээ.

 

Киноны хэсэг: Эрх чөл...

2008-04-06
Оюутны ардчилал
 

Оюутны ардчилал ба IN LOCO PARENTIS

 

Сайн байна уу ? Намайг Т.Бат-Эрдэнэ гэдэг би их сургуульд сурдаг. Бусадтай адилхан жирийн л нэг оюутан. Өглөө болгон аав, ээжээрээ дуудуулан босож, нүүр гараа угааж, цайгаа хагас дутуу уун, 26 гэсэн дугаартай цэнхэр өнгийн автобусанд чихэлдэн сургууль руугаа явдаг мянга мянган оюутны нэг.

Аав маань өглөөгүүр цай унд бэлдчихнэ, ээж энэ хувцасыг өмс дулаахан гээд бүх хувцасыг минь өмсүүлчихнэ. Хүүгээ гэсэн аав, ээжийнхээ бөөцийлөлд өлгийдүүлэн хүн болсондоо. Бодоод байх нь өдий 22 наслахдаа өөрөө бие дааж шийдвэр гаргаж, өөрийнхөө амьдралын хариуцлаг...

2008-02-03
шударга ёсны тухайд
 

Шударга ёс

Шударга ёс гэдэг бол хүн бүр зохих ёсных нь урамшуулал буюу зэмлэл хүртээх журам юм . Энэ нь зөвхөн материаллаг зүйлийг төдийгүй , эрх чөлөө , эрх гэх мэт тарааж хүртээж болох бүхий л зүйлийг хамаарна .

                                       Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд номноос “ тал 62”

Шударга ёс бол “ үнэнч шударгаар амьдрах , хэнийг ч үл гомдоох , өөрсдийн үйл ажиллагааны үр шимийг хүртэх”явдал мөн .

                                                                                                            Улпиан

Бид бусдад хор хохирол учруулахгүй зүйл хийж байвал тэ...

2008-02-03
эрх зүйт ёсны тухайд
 

Эрх зүйт ёс

Эрх зүйт ёс бол засгийн газрын бололцоог хязгаарлаж , түүнд бие хүний ажил хэрэгт дур зоргоороо хөндлөнгөөс оролцон хүчин чармайлтыг нь үгүй хийх боломж олгохгүй байхыг хэлнэ.

                                                                                                                Ф.А.Хаек

Ухаант амьтад өөрсдийн бий болгосон хуультай байж болох юм . Гэхдээ тэдэнд хэзээ ч өөрсдийнх нь бий болгоогүй хууль гэж байдаг .

                                                                                                 Шарль-Луи Монтескье

Шударга бус хууль бол хууль биш.

   ...

2008-02-03
Эрх чөлөөний тухайд
 

Эрх чөлөө

Эрх чөлөө гэдэг бол хүн бүр бусдын оролцоогүйгээр хийх зүйлээ сонгох боломж мөн . Хүн бүр бусад хүний эрх чөлөөнд хутгалдахгүй л бол өөрийн дураар , хэрхэн амьдрахаа шийдэх эрхтэй . чөлөөт байдал гэдэг бол эрх чөлөөг илэрхийлэх өөр нэг ойлголт юм . эрх чөлөөг сахин хамгаалах нь засгийн газрын үндсэн үүрэг юм.

                                       Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд номноос “ тал 43”

Эрх чөлөө бол жинхэнэ утгаараа бид өөрсдийн үйл хэргээ өөрсдийн хүслээр гүйцэтгэхдээ бусдын үйл хэргийг үгүйсгэхгүй , түүнд нь саад тотгор учруулахгүй байх явдал мөн.

                ...

2008-02-03
Хувийн өмчийн тухайд
 

Хувийн өмч

Хувийн өмч гэдэг бол хүмүүсийн хэрэглэж , мэдэлдээ байлгаж , хагацаж болох бүхий л зүйлийг хэлнэ. Өмчлөх эрх гэдэг бол аливаа эд зүйлийг хэрэглэх , мэдэлдээ байлгах , түүнийг захиран зарцуулах эрх чөлөө мөн .

                                                                                                            Дэвид Боаз

Хувийн өмч нь хувь хүнд төрөөс чөлөөтэй байх боломжийг бий болгодог . хувийн өмч эрх баригчдын үйл ажиллагааг хязгаарлаж байдаг бөгөөд бусад хүчнүүд хоорондоо нэгдэж улс төрийн эрх мэдлийн эсрэг сөрөн зогсох боломжийг олгодог.Иймээс энэ нь төрийн оролцоо...

2008-02-02
Ардчлалын тухайд

 

Ардчилал

Ардчилал бол засгийн газрыг хүч хэрэглэлгүй удирдуулж буй олонхийнх нь хүсэл зоригт тохируулах бололцоо олгодог улс төрийн байгуулал юм . Ардчилсан улсын засгийн газар нь ард иргэдийн олонхийн хүсэн хүлээж буй бодлого явуулдаг байх аваас иргэний дайн хийх хэрэггүй . Сонгууль парламентийн хэлэлцээр байгуулах замаар л засгийн газрыг мөргөлдөөн, хавиралдаан ,  хүчирхийлэл , цус асгаруулалгүй зугуухан өөрчилж болно.

                           Людвиг  фон Мизис          Либерализм номны “тал45-46”

Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн , цаашид ч турш...